Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлд 404 удаа газар хөдөлжээ. Үүнээс нэг магнитудын хүчтэй 234 удаа, 1-1.9 магнитудын 148 удаа, 2-2.9 магнитудын 18 удаа, гурваас дээш магнитудын хүчтэй дөрвөн удаа газар хөдөлсөн байна.
Нийслэл Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн нийт долоон бүс байгаа талаар албаныхан мэдээллээ. Тухайлбал, Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байдаг. Үүн дээр Японы Нагоя их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод 2018 онд шинэ хагарал тогтоожээ. Уг хагарлыг Японы эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийж илрүүлсэн байна. Энэ нь Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрч таарч байгаа хагарал юм. Одоогийн байдлаар Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны ажил явагдаж байгаа аж.
Ташрамд дурдахад, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил орчмын бүсэд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 118,900 удаа газар хөдөлжээ. Үүнд 3,5 буюу түүнээс дээш магнутын хүчтэй 1628 удаа, 6 магнитутын хүчтэй гурван удаа газар хөдөлжээ .