Литва улсын шилдэг ултра гүйгч Александр Сорокин өнгөрсөн ням гарагт 100 км-ын зайг 6 цаг 05 минут, 35 секундэд туулсанаар дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр тус зайн өмнөх дэлхийн дээд амжилтыг эзэмшигч бөгөөд өнгөрсөн жилийн дээд амжилтаа 6 секундээр ахиулсан юм. Биелэшгүй мэт сонсогдовч тэр үнэхээр чадсан. Александр Сорокин нь км-т 3.39 минутын дундаж хурдаар гүйж замаа дуусгасан байна. Тэр үүнээс гадна 24 цагт 319.614 км зам туулсан амжилтаар дэлхийн аварга болж байв.