Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё тав дахь өдрөө болж байна. Өчигдөр Монголын 20 сүмоч таван зиндаанд хүч үзсэнээс 11 нь давж, ес нь уналаа. Тэгвэл дээд зиндаанд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн даваатай тэргүүлж байгаа бол сэкиваке Кирибаяма Б.Лхагвасүрэн (3:1), Хошёорюү С.Бямбасүрэн (3:1) нар нэг унаатай нэхэж байна. Б.Лхагвасүрэн озеки цолонд улам ойртож байна.
Үлдсэн өдрүүдэд найм давахад зорилгодоо тэр хүрнэ. Мөн гурван даваатай хоёр монгол сүмоч байгаа нь Хокүсэйхо Э.Даваанинж, Миторюү Б.Төрболд юм. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар нэг даваа гурван унаатай зуны башёг үргэлжлүүлж байна.