Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Хувийн өмчид гарсан галын дуудлага ихэсжээ. Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.