Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 34.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин тэнцвэржүүлсэн орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 39.4 хувиар өсжээ. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн 5.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.