Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын талаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын дөрвөн иргэн манай улсаар дамжин гуравдагч оронд гарах зорилгоор улсын хил зөрчсөнийг илрүүлэн саатуулсан байна. Тус иргэдийг хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Мөн тавдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын нэг иргэн төөрч Оросын Холбооны Улсын тал руу улсын хил зөрчсөнийг хилийн уулзалтаар хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Сэтгэгдэл (4)