Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 94.8 хувиар буурчээ. Үүнд коронавируст халдварын тоо өнгөрсөн оны эхний дөрвөн сард 238.906 байсан бол одоо 1275 болж буурсан байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна.