Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан Туул голын эргээр ургасан Бургасыг хараад, Хонгорын элсний орчим Бургас тарих санаагаа анх олжээ. Ингээд өнгөрсөн оны хавар 100 ширхэг Бургасны суулгацыг Хонгорын элсний чийгтэй хонхорт суулгасан нь амжилттай ургасан байна. Өдгөө 50 хувийн ургалттай байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь мал, амьтны хөлд өртөж, ургаж чадаагүй ч зарим мод нь сэргэж, нахиалж байгаа аж. Энэ жилээс мод тарьсан газрыг хэсэгчлэн хашаалах ажлыг эрчимжүүлж, жил, жилээр Бургасны тоог нэмэгдүүлж, Хонгорын элс орчимд Бургасан төгөл байгуулах зорилго тавьжээ.