Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөрт орших Эверестийн оргилд Монголын уулчид авиралт хийж байна. Эверестийг зорьсон Монголын уулын багаас С.Ганхүү тус уулын оргилыг өнөө өглөө эзэлжээ. “8kexpeditions” компаниар үйлчилүүлсэн долоон уулчин Эверестийн оргилд гарсан бөгөөд тэдний дунд С.Ганхүү багтаж байна. Ингэснээр С.Ганхүү Эверестийг эзэлсэн Монголын ес дэх уулчин боллоо. Монгол улсаас өмнө нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, Б.Гангаамаа, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн, Б.Гантулга нар эх орныхоо тугийг мандуулсан юм.
Сэтгэгдэл (1)