Олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр тохиож байна.
-Хүүхдийн тусламжийн утас нь Хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн чухал бүтэц юм.
-Хүүхэд хамгааллын тогтолцоонд мэдээллийн технологийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж байгаа төсөл бол "108" юм.
- Хүүхэд хамгааллын чиглэлд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн хамгийн сайн хэлбэр. Нийгмийн хариуцлагын хамгийн үнэ цэнэтэй үйлчилгээ.
- Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллагад /Child Helpline international-CHI/ 2006 онд жинхэнэ гишүүнээр элссэн.
- Хүүхэд хамгааллын 1 сая дах дуудлагыг 2021 онд авлаа.
- Жил бүр 110-120 мянган дуудлагыг хүүхэд, эцэг эхчүүдээс хүлээн авч байна.
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний 50-60 хувь нь хүүхдийн тусламжийн утсаар ирж байна.
- Салбарт хамгийн ажилттай ажиллаж, хэрэгжиж буй мэдээллийн систем юм.
Түүхэн холбоо:
- 1998 он: Анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэд “Итгэлийн утас” 326269 утас
- 1998 он: Шинэчлэгдэж “Өсвөр үе ирээдүй төв” төрийн бус байгууллага “Итгэлтэй утас” 312151 утас
- 2001 он: Анх удаа төрийн байгууллагын дэргэд “Хүүхдийн утас 1615” утас ажиллаж эхлэв.
- 2004 он: ХТҮГ “Найз 1979” утас
- 2006 он: “Найз 1979” утас Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ /Child Helpline international-CHI/-ний жинхэнэ гишүүний статустай болов.
- 2014 он: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 01 тогтоолоор яаралтай үйлчилгээний ангилалд шилжүүлж 24 цагаар ажилладаг одоогийн 108 тусгай дугаар олгон, үнэ төлбөргүй болгов.
- Хүүхдийн тусламжийн 108 утасны төв нь 2014 онд Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний байгууллага болов.
- 2021 он: Хүүхдийн тусламжийн утасны программын 3 дахь шатны шинэчлэл хийгдэж мэссэж, чат үйлчилгээг нэвтрүүллээ.