Хүй долоо худагт “Морь хурдан уу, дугуй хурдан уу” зургаа дахь удаагийн дугуйн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 36 багийн 279 дугуйчин Улсын баяр наадмын хурдан морины их насны (25 км) гараанаас дэнж хотойтол уралдсан бөгөөд орон нутгаас Өвөрхангай, Увс, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Орхон, Ховд, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатарын төмөр хүлэгтэн хурдаа сорин өрсөлдлөө.
Өмнөх зургаан тэмцээнээс хамгийн олон дугуйчин уралджээ. Тэмцээний элит ангилалд уралдсан Ази тивийн мөнгөн медальт, Малайзын мэргэжлийн дугуйн “Terengganu cycling team” багийн тамирчин Б.Марал-Эрдэнэ 25 км зайг 35:17 минутад туулснаар магнайдаа тоосгүй түрүүлж, их насны морьдоос илүү хурдан тус зайг туулжээ.
Зургаан удаа болсон тус тэмцээний шинэ дээд амжилтыг тогтоосон юм. Өмнөх дээд амжилт 2018 онд 25 км зайг 41:59 минут байв. Дараагийн тэмцээн наймдугаар сард соёолон насны 22 км зайд тэмцээн зохиох юм байна.