Засгийн газрын ээлжит хуралдаанаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг томилжээ. Тус аймггийн Засаг дарга асан Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг ИТХ-даа дөрвөн удаа оруулсан байдаг. Тиймээс Завхан аймгийн удирдлагуудын дотоод зөрчлийг арилгахын тулд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Завханы засаг даргаар Г.Өнөрбаярыг ажил гэдэг чиглэл өгчээ.
Мөн түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгосон юм. Г.Өнөрбаяр нь 2016 оноос хойш ХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан билээ.