Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад төлөөлөл Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа. Үйлдвэр нь 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотоодын 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн амжилттай ажиллаж байна.
Хоногт 230 тонн, 10 гаруй төрлийн гурил, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа төдийгүй цаашид экспортлох бүрэн боломжтой. Тус компани хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 100 хувь автомат энэхүү технологи нь цахилгаан зарцуулалтыг 25 хувь, цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг байгальд ээлтэй юм.
Сэтгэгдэл (1)