Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Улаанбаатар чуулгын байранд
08:30 цагт Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрөө үргэлжилж байна.
СЭЗИС-д
09:00 цагт Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно.
“Блю Скай” зочид буудалд
09:00 цагт ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох гурван сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.
Төрийн ордонд
09:00-11:00 цагт УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана.
АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд
10:00 цагт Тус намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ.
Үндэсний статистикийн хорооны байранд
11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ.
ОБЕГ-т
11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг хийнэ.
Сүхбаатарын талбайд
12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөрт зориулсан салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Бүх харьяа байгууллагуудын удирдлага албан хаагчид оролцож, олон талын үйлчилгээ арга хэмжээг үзүүлнэ.
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол зохион байгуулагдана.