Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн нэрэмжит "Сүхбаатар Цом" шилжин явах цомын төлөөх тэмцээн хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн есөн үеийн төгсөлт (2004-2012 он) болон Сүхбаатар аймгийн 13 сумдын (28 нас хүртэлх) гэсэн хоёр ангиллаар сагсан бөмбөг, волейболын төрлүүдээр зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Тэмцээнд нийт 66 багийн 700 орчим тамирчин оролцож хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Шилжин явах цомын эздээр ҮЕИЙН ангилалд 2010 он, СУМДЫН ангилалд Баруун-Урт сум тус бүр хоёр дахь удаагаа аваргалж амжилтаа бататгалаа. Мөн сагсан бөмбөг, волейболын төрөлд спортын дэд мастер, спортын мастерын болзол хангасан тамирчдад цол тэмдэг гардууллаа.