Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё гурав дахь өдрөө болж өндөрлөлөө. Өнөөдөр дээд зиндаанд зургаан бөх унаагүй бөгөөд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр давснаар ялалтаа гурав болгосон юм. Түүний өнөөдрийн учраа нь экс озеки Эндо байв. Харин озеки цолны төлөө зүтгэж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн, мөн Хошёорюү С.Бямбасүрэн нар дийлдсэнээр унаагүй бөхийн эгнээнээс ухарлаа.