Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авагппаг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдаас заавал авдаг монгол хэл, бичгийн шалгалтад 30 мянга 800 орчим шалгуулагч оролцсоноос 4856 нь тэнцээгүй байна.
Уг шалгалтын босго оноо 400 бөгөөд дээрх тэнцээүй шалгуулагчид энэ оноонд хүрэх хэмжээний мэдлэггүй гэдэг нь харагдаж байгаа юм. Боловсролын үнэлгээний төвөөс уг шалгалтыг 04-05 дугаар сард авдаг байсан бол энэ жил 11 дүгээр сард авах товтой байгаа аж.
Гэвч шалгалтад унсан, хоцорсон зэрэг шалтгаантай иргэдэд боломж олгох үүднээс ирэх наймдугаар сард дахин шалгалт авахаар болсон тухай Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат ярив.
Л.Сайнаа