Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Энэ хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт 197 байршилд 3-4 удаагийн давтамжтай 3290м3 лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд:
- БГД-н 3-р хороо Замчны гудамж, Раднаабазарын гудамж
- СХД-н 12,15-р хороо Өнөр хороололын гудамж
- СХД-н 20-р хороо Толгойтын замын сувгийн цэвэрлэгээ
- БГД-н 20-р хороо Ажилчны гудамж зэрэг байршлуудад авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэжээ.