Италийн Жесоло хотод пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээн болоход 57 орны 700 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсын 10 тамирчин 16 зай, төрөлд өрсөлдсөнөөс тэргэнцэртэй гүйлтийн төрөлд П.Энхманлай хоёр зайд медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уралдах эрхээ авлаа.
П.Энхманлай пранпри тэмцээний 400 метрийн зайд мөнгө, 100 метрт хүрэл медаль хүртсэн юм. Энэ удаагийн уралдаан түүний 2023 оны анхны тэмцээн бөгөөд “Токио-2020” зуны паралимпын наадамд эх орноо төлөөлөн уралдсан тамирчин билээ.