**************************************************************************************************************************************************************
Мексикийн "Лига Экспансьон МХ" хөлбөмбөгийн лигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Энэ үеэр цувралын дөрөв дэхь тоглолтоо хийсэн Атлетико Морелия, Селайа багуудын хооронд ширүүхэн тоглолт болж, улмаар Атлетико Морели баг 3:1 харьцаатай тэргүүлсэн юм. Энэ бол шөвгийн дөрвийн тоглолт байлаа.
Тус тоглолтод шүүгч өөрийн мэдлийн зургаан минутыг нэмэлтээр сунгасан бөгөөд Селайа багийн хаалгач хаалгаа орхиж, талбайн тоглолтод оролцсон юм. Тоглолтын 91 дэх минутад Селайа баг булангийн цохилт гүйцэтгэсэн. Эсрэг багийн хаалгачийн мөргөсөн бөмбөгийг Атлетико Морелия багийн хаалгач Сантьяго Рамирес барьж авсан. Даруй эсрэг багийн сул хаалга руу алсын цохилт хийсэн нь орсноор ялалтаа бататгасан гэж хэлж болно.
Уг тоглолтод шүүгч таван улаан хуудас өргөсөн гэнэ. Финалд шалгарсан Атлетико Морелия баг аваргын төлөө Атланта багтай өрсөлдөнө.
Л.Сайнаа