Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг хоёр хүрэл медаль хүртэж, өнөөдөр эх орондоо ирлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, хоёул дэлхийн хос хүрэл медальтан болсон юм. Тэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий Монголын 26, 27 дахь медальтнууд бөгөөд 17, 18 дахь хүрэл медалийг эх орондоо аваад ирлээ. Мөн дэлхийн хос медальтай 4, 5 дахь монгол жүдоч болов.