Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ням гарагт өндөрлөж, Монголын баг мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, багийн дүнгээр долдугаар байрт орсон бөгөөд өчигдөр медаль хүртсэн баг тамирчид эх орондоо ирэх үеэр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Б.Чинзориг маань тэмцээн зохион байгуулагч орны тамирчинтай тулалдлаа, амаргүй байлаа. Узбекистаны хөгжөөн дэмжигч олон байсан бөгөөд манай тамирчид жингээ олон хоног сойж их ядарсан. Бусдаар бол арга барил, техникийн хувьд дутах юмгүй байлаа. Ялах боломжоо бүрэн ашигласан гэж дүгнэж байна. Есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотод Азийн наадам болох бөгөөд энэ тэмцээний 60 хүртэлх жинд медаль хүртсэн тамирчид олимпын эрх авах бол 60 кг-аас дээш жинд эхний хоёр байрт орсон тамирчинд эрх олгох юм. 2024 онд олимпын эрх олгох хоёр тэмцээн байгаа.
Сэтгэгдэл (4)