Өнөөдөр мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн гурав дахь өдөр. Зуны тэмцээнийн тэргүүн бөх, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяма Б.Лхагвасүрэн, Хошорюү С.Бямбасүрэн нар өчигдөр давсанаар унаагүй бөхийн тоонд багтаж байна.
Кирибаяма энэ башёд даваагаа хоёр оронтой тоонд хүргэвэл озеки цолонд хүрэх тул үлдсэн өдрүүдэд ч хичээх шаардлагатай.
Маэгашира цолтнуудаас Б.Мөнх-Оргил, Хокүсэйхо Э.Даваанинж, Миторюү Б.Төрболд нар нэг даваа, нэг унаатай байна. Харин Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан өнгөрсөн өдрүүдэд даваа авч чадсангүй.