Италийн Жесоло хотод пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээн болоход 57 орны 700 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд Монголын залуу тамирчин Ч.Бат-Отгон бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, спортын мастерын болзол хангалаа. Түүнчлэн энэ тэмцээнээс Монголын пара хөнгөн атлетикийн 10 тамирчин 16 зай төрөлд “Ханжоу-2023” Азийн наадамд оролцох эрхээ авлаа.