Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 21-29-ний өдрүүдэд болох олимпиадад 30 орчим орны баг оролцож оюун ухаанаа сорино.
Олимпиадын бэлтгэл ажил хангагдаж байна гэж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир ярилаа.
Тэрбээр "Монголд зочлох жилийн хүрээнд энэхүү олимпиад манай улсад зохион байгуулагдахаар боллоо. Энэ нь хоёр дахь удаагийнх гэдгээрээ онцлог. Энэ ажилтай холбоотойгоор Монголын засгийн газар үндэсний хороо байгуулж, хорооны ахлагчаар БШУ-ы сайдыг томилсон. Энэ хороо одоогийн байдлаар хоёрооё гурван удаагийн хуралдаанаа хийгээд байна. Өнөөдрийн байдлаар Азийн 30 гаруй орон албан ёсоор урилгаа хүлээж аваад байгаа" гэв.
Л.Сайнаа