Говьсүмбэр аймагт иргэдийн биеийн тамир, спортын нөхөрлөлийг бий болгох, спортоор хичээллэгчдийн хүрээг тэлэх зорилгын хүрээнд “Спортын бага наадам”-ыг энэ сарын 12-21-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ наадамд сагсан бөмбөг, мини хөлбөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, усанд сэлэлт, дартс, олс таталт гэсэн спортын найман төрөлд 21 багийн 1000 гаруй тамирчин 204 багц медалийн төлөө өрсөлдөөн өрнүүлж байна.
Наадмын нээлтийн ёслолын үеэр галт бамбарыг волейболын спортын мастер С.Будсүрэн, футзалын үндэсний цомын аварга Б.Батжавхлан нар хүндэтгэлтэйгээр залжээ.