ӨМӨЗО-ны Ордос хотын Эзэн хорооны хошууд Чингис хааны Цагаан сүргийн их тахилга наадам болж, 512 хүчтэн барилдлаа. Тахилга наадмын хүчит бөхийн барилдаанд Хөлөнбуйр аймгийн заан Содбилэг ес даван түрүүлж, есөн шарга адуугаар шагнуулжээ. Өвөрмонголчууд эл наадмыг жил бүр зохион байгуулдаг юм. Хуучин цаг Чингис хааны найман цагаан орд хаврын сард нэг дор хаяа хатган ард олон их хааныхаа гэр ордыг шинэ эсгийгээр өнгөлөн бүрдэг байжээ.