Хэзээ идэвхждэг вэ? Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг байна. Бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 сар юм. Ургамал модны шүүс хангалттай биш үед түүний гол идэш тэжээл нь хүн, мал амьтны цус юм.
Хачигт хазуулахаас сэргийлэх аргууд:
- Өндөр өвс бутнаас зайдуу, жим голлож явах
- Үргээгч бэлдмэл /түрхлэг,цацлага/ хэрэглэх
- Хачиг харагдахаар цагаан эсвэл тод өнгийн, битүү хувцас өмсөх
- Малгай өмсөх
- Урт түрийтэй гутал өмсөх
-Өмдөө гутлын түрүүний дотуур хийх
Хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ
- Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах
- Хачигны тос түрхэх
- Хачиг хазсан газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
- Хүйтэн жин тавих
- Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Хазуулснаа мэдэхгүй удаавал
- Үе мөч саажих
- Юм давхарлаж харагдах
- Эпилепси төст уналт ажиглагдах
- Ухаантай байх боловч сааталтай, нойрмогдуу болох