Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. Энэхүү баярт өдрийг тохиолдуулан онцгой албанд хүчин зүтгэж буй нэгэн залуу хосын хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Эхбаярын хуримыг хийж, гал голомтыг нь бадраасан байна. Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцсан юм.