Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбарынхан 2021-2023 он хүртэл 27 сая мод тарьж, 7 төсөл, зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг зорилт нь хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл бөгөөд тавдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлийн авто зам дагуу Зэвсэгт хүчний 110, 186, 234 дүгээр ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид 6000 гаруй хайлаас модны суулгацыг тарьж, усалгаа арчилгааг нь гүйцэтгэжээ.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт 4 км орчим зайд тарьсан ногоон зурвасыг цаашид дахин үргэлжлүүлэх ба арчилгаа, тордолгоог нь орон нутгийн газар тариалангийн байгууллага хариуцан ажиллах юм байна. Цэргийнхэн мод тарих үеэр орон нутгийн удирдлагууд талархал илэрхийлж, иргэдийг сайн үйлсээр манлайлж, үлгэр жишээ болж байгааг онцлоод Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өвс ургамлын гарц сайн болохыг илэрхийлжээ.