Индонез улсын Жакарта хотод шатрын 3*3 Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-13-нд болж, Монгол улсаас есөн тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөв.
Тэмцээнд найман орны 58 шатарчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Сумъяагийн Билгүүн есөн өргөөс хожигдолгүй алтан медаль хүртэж, их мастер Ц.Батчулуун хүрэл медаль хүртлээ.
Их мастер С.Билгүүн алтан медаль хүрстэнээр Азербайжаны нийслэл Баку хотод энэ оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 25-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа. Харин эмэгтэйчүүдэд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, их мастер А.Энхтуул нар шагналт байрт шалгарсан байна.