Атлантагийн зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн Орхон аймагт болов. Тэмцээнд Монгол, Буриад, Якутын 1300 гаруй жүдоч хүчээ үзэхэд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын үүсгэн байгуулсан “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн жүдочид бага насанд хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр түрүүлжээ. Д.Нармандах нь Атлантангийн олимпоос жүдо бөхийн төрөлд Монгол Улсын цор ганц медалийг эх орондоо авчирсан төдийгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 жил босоо түрүүлсэн бөх юм.