БНСУ-ын Жонбук хотод Ази, Номхон далайн орнуудын спортын наадам энэ сарын 12-20-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монголын ахмад тамирчид амжилт арвинтай оролцож буй бөгөөд усанд сэлэлтийн 40-өөс дээш насны 200 метрийн араар даллах төрөлд Д.Туяа алт, 45-аас дээш насны 100 метрийн мэлхий сэлэлтэд Г.Хулан мөнгөн медаль хүртэв. Харин 35-аас дээш насны 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Э.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.