Болгар улсын Девин хотын Въча голд хиймэл өгөөшөөр махчин загас барих төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаас багийн ахлах П.Өлзийжаргалын удирдлага дор Л.Ундрал, Л.Ганбат, А.Мөнхсайхан, Б.Цэдэвсүрэн, Б.Оюунболд, А.Ууганцэцэг нар өрсөлдлөө. Тэмцээний ганцаарчилсөн төрөлд 17 орны 79 тамирчин өрсөлдөхөд Б.Оюунболд 45 дугаар байрт орсон нь баг тамирчдын хамгийн өндөр амжилт юм. Энэ тэмцээнд манай улсын загасчид 2016 оноос анх оролцсоноос хойш долоон жилийн дараа өрсөлдөж байна.