БНСУ-ын Жонбук хотод Ази, Номхон далайн орнуудын ахмадын наадам энэ сарын 12-20-ны өдрүүдэд болж байна. Энэ наадмын байт харвааны тэмцээнд манай улсаас есөн тамирчин 24 төрөлд өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр 18 метрийн 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн ангилалд Ж.Занаа алтан медаль хүртсэн бол Р.Рэгзэдмаа, Ш.Бямбасүрэн нар удаалав. Тэд өнөөдөр 30 метрийн зайд цэц мэргэнээ сорино.
Сэтгэгдэл (1)