Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийт 19 байршилд засвар, цахилгааны шугамын 13, худаг суурилуулах 18, ариутгах шугамын хоёр ажил, хороолол доторх инженерийн шинэчлэлийн ажил 8 гэх мэт нийт 640 гаруй ажлыг гүйцэтгэхэд дандаа газар шорооны ажил хийгдэнэ. Үүний дараа нөхөн сэргээлт хийнэ. 1м.кв явган хүний зам хөндсөн ч бид шалтгаан, зорилго мэдээллээ нээлттэй хүргэнэ. Бид ажлынхаа график, төлөвлөгөөт хуваарийг нээлттэй мэдээлнэ. Тайрсан моддын тухайд, арав гаруй мод байсан ба үндэснээсээ илжирсэн тул 5,6 жилийн өмнөөс тайрсан юм билээ. Шинээр долоон мод тайрсан. Бага тойрогт хийх магистраль шугамыг өргөтгөх ажил байгаа ба үүний цаана 9000 гаруй өрх, 50 гаруй мянган хүн дулаан, цэвэр усны үйлчилгээ хүрч байгаа.
Төсөл Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын захиргаа мэдээгүй байхад зам хуулахгүй.
Энэ талаар хэлэлцээд ямар ч газар шороо, зам, ногоон байгууламж барих, өөрчлөх ажлыг хурлаар хэлэлцэж асуудлыг шийдэж байхаар болсон. Энэ асуудлыг сөхөх нь зөв ч, долоон модны асуудлаар нийгмийн анхаарлыг сарниулж цаана нь олон явган хүний замыг хөндөж байна. Төрийн байгуулалтын ажлууд нэг малгай дор байснаар цаашид ажил амжилттай явна" гэв.
Сэтгэгдэл (1)