Увс аймгийн төв Улаангом хотод тус аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан болов. 25 бөх тойргоор өрсөлдсөн тус барилдаанд Увс аймгийн Түргэн сумын харьяат, аймгийн начин Г.Цоггэрэл түрүүлж, аймгийн харцага Э.Лхамхүү, сумын заан Э.Жаргалсайхан нар удаалав.
Түрүү бөх Г.Цоггэрэл хэдхэн хоногийн өмнө Тува улсад болсон барилдаанд гуравдугаар байр эзэлсэн бол дэд байрт орсон Э.Лхамхүү нь даян аварга Н.Батсуурийн үеэл юм.
Э.Лхамхүү 2015 онд Увс аймгийн түүхт 90 жилийн ойн барилдаанд дархан аварга А.Сүхбатыг хоёрын даваанд давсан ба энэ барилдаан аваргын хамгийн сүүлчийн барилдаан байв.