Монголын Эмнести Интернэшнлээс зургаадугаар сарын 3-ны өдөр “ЯРЬДАГ ФУТБОЛК 2023” өдөрлөгийг зохион байгуулна. Уг арга хэмжээг Монголын Эмнести Интернэшнлийн үе үеийн залуу гишүүд, хүний эрхийн сайн дурын ажилтан, идэвхтэнүүд 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж буй ба олон нийтэд өөрийн үзэл бодол, мэдрэмжээ футболк дээр загвар гаргаж түүнийгээ бусадтай хуваалцах боломжийг олгох зорилготой аж.
Энэ өдөр байгууллага, анги хамт олон, хувь хүмүүс хүний эрхийн талаар бусдад хэлэхийг хүссэн үг болон үзэл бодлоо үгээр, зургаар футболкон дээр илэрхийлэн өмсөж оролцдог. Энэ жилийн Футболкны өдөрлөгийг Футболкны баяр болгон илүү өнгөлөг, шинэлэг, эрч хүчтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.