Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Монголын хоёр ширэн бээлийтэн хагас шигшээд шалгарсанаас 67 кг-ын жинд Б.Мишээлт мөнгөн медалийн тулаанд ялагдал хүлээсэн бол 63.5 кг-ын жинд Б.Чинзориг мөнгөн медалийн тулаанд ялалт байгуулснаар алтан медалийн төлөө хүч үзнэ.
Б.Чинзориг финалд тулаан хийхээр шалгарсан Монголын зургаа дахь боксчин болсон ба хамгийн анхны медальтан Р.Отгонбаяр тэртээ 1982 онд мөнгөн медаль хүртэж байв. Харин Б.Мишээлт ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн Монголын долоо дахь эрэгтэй боксчин болж байна. Тэрбээр аварга болох эсэхээ өнөөдөр Узбекистаны Руслан Абдуллаевтай хийх тулаанаас шалтгаална.
Хэрэв Б.Чинзориг ялалт байгуулбал дэлхийн аварга болсон Монголын хоёр дахь ширэн бээлийтэн болох бол ялагдвал тав дахь мөнгөн медальтан болох билээ. Сүүлд 2009 оны ДАШТ-ээр П.Сэрдамба, Н.Төгсцогт нар финалд шалгарч П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгөн медаль авсан. 14 жилийн дараа Б.Чинзориг энэ шатанд шалгарсан монгол боксчин болж байна. Тэрбээр өнөөдөр Тажикистаны тамирчин, Азийн хошой аварга Руслан Абдулаевтай тулалдах юм.