Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хаврын мод тарих үндэсний өдөр", “Архангай-100 Ногоог төгөл” арга хэмжээгээр хог хаягдлын цэг байсан 8 га газарт “Ногоон төгөл” байгуулах ажлыг нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр эхлүүлэв.
Архангай аймаг 2022 оны байдлаар 25,27 га газарт техникийн, найман га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн үзүүлэлттэй байна.
Харин 36,6 мянган га талбайд хогийн 19 цэг байдаг ба үүний 8 га газарт нөхөн сэргээлт хийх,төгөл байгуулах ажлыг “Байгал орчин аялал жуулчлалын хөгжил” форумын хүрээнд эхлүүлжээ.