Узбекистаны Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас 10 боксчин хүч үзэж, 67 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баттөмөрийн Мишээлт, -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг нар мөнгөн медалийн төлөө тулалдахаар болоод байгаа билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан бид та бүхэнд Монгол улсаас ДАШТ-д медаль хүртэж байсан бүх тамирчдыг танилцуулж байна.
ДАШТ-ий медальт монгол боксчид:
- Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө
- Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг, хүрэл
- Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө
- Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө
- Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт
- Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг, хүрэл
- Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011” 48 кг, хүрэл
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013” 64 кг, хүрэл
- Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017” 60 кг, хүрэл
- Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018” 54 кг, хүрэл
- Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019” 57 кг, хүрэл
- Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө
- Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023” 54 кг, хүрэл
Л.Сайнаа