Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр Допинг ба спортын авилга сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр Цагаан сарын барилдаанаас гадна явцын үед зарим бөхөөс допингийн шинжилгээ авахад хоёр бөхөөс допингийн бодис илэрсэн тухай албаны хүн мэдээлж байна. Тэгэхээр 2023 оны байдлаар гурван бөх допинг хэрэглэсэн болж таарлаа. Учир юу гэвэл Цагаан сарын барилдаанд дөрвөн давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нэгээс нь эерэг хариу гарсан. Хариуг тухайн бөхийн гэр бүлд тавдугаар сарын 7-нд мэдэгдсэн тухай ярьж байна. Допинг илэрсэн бөхчүүдийн тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Одоо допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд огт өршөөл байхгүй” гэж хариулав. Өмнө нь Допингийн эсрэг үндэсний журам батлагдаагүй байсан тул зарим допинг хэрэглэсэн бөхийн шийтгэл харилцан адилгүй байсан билээ.
Сэтгэгдэл (3)