Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр Допинг ба спортын авилга сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр улсын начин Б.Адъяахүү “Манай “Аварга” сургуулийг төгссөн хэд хэдэн залуу допингийн шинжилгээнд бүдэрсэн. Эдгээр нь сургуулиа төгсөөд 7-10 жил болсны дараах тохиолдол юм. Гэвч оюутан байх үед нь багшилж байсан болохоор хардагдах үе гардаг. Би шавь нартаа допинг бүү хэл С витамин санал болгож байгаагүй. 2003-2023 он хүртэл 500 гаруй шинжилгээ авахад 40 гаруй хүнээс допинг илэрсэн. Солонгосоос ирсэн 500 гаруй шинжилгээнээс өнөөх 38 бөхийн нэрсийг гаргах бололцоо байна. АТГ, Цагдаагийн байгууллагад өгчих хэрэгтэй. 2012 оны олимпын наадамд түрүүлсэн Узбекистаны бөх найман жилийн дараа шинжилгээнээс нь допинг илэрч олимпын алтан медалиа хураалгасан. Манай бөхчүүд допингийн шинжилгээгээ дахин шилжлүүлж, нотлох бололцоо байгаа. Хөрөнгө мөнгийг нь шийдэх боломжтой” гэв.
Сэтгэгдэл (2)