МИАТ компаниас хүүхдэд зориулсан урамшуулалт нислэгтэй холбоотой мэдээлэлдээ холбогдуулан дараах тайлбар мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд "МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Эх үрсийн баяр, сурагчдын амралтыг тохиолдуулан:
- Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар
- Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд хөнгөлөлт зарласан билээ.
Хүүхэд багачуудад зориулан гаргасан тус урамшуулалтай холбоотойгоор МИАТ-ын Мэдээлэл лавлагаа, тийз захиалгын 11-333-999 дугаарын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчсөн байна.
МИАТ ТӨХК 2023 оны зургаадугаар сараас эхлэн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хонконг болон Бээжингийн чиглэлдээ нислэгийн давтамжаа долоо хоногийн долоон удаа болгон нэмэгдүүлж, зорчигч үйлчлүүлэгчдэдээ урамшуулалтай үнэ санал болгож байна.
Дээрх гэр бүлийн урамшууллын талаарх ойлголтод аливаа нэгэн ялгаварлан гадуурхах нөхцөл тавигдаагүй бөгөөд тус урамшуулалд хамрагдах 0-16 насны хүүхэдтэй хамт зорчих аливаа нэгэн асран хамгаалагчид эрх бүхий “асран хамгаалагч” гэх баримт бичгийг үндэслэл болгож байгааг үүгээр мэдэгдье.
Тус урамшууллын хүрээнд асран хамгаалагчийн хамт зорчиж буй 0-16 насны хүүхэд багачууддаа тийзний үнээс бүрэн хөнгөлж зөвхөн такс, хураамжаа төлөн аялах боломжийг олгож байгаа юм гэв.