Энэ жил хоёр дахь ДАШТ-дээ оролцож буй “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, хоёр дахь медалийг эх орондоо авчирсан билээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Ази тивийн хүрэл медальт, өнгөрсөн оны ДАШТ-ий шагналт байрын эзэн Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай тулалдах болно.
Сонирхуулахад, Б.Мишээлт ДАШТ-ээс хамгийн хүнд жинд медаль хүртсэн Монгол боксчин болж байна. У.Мөнх-Эрдэнэ 2009, 2013 оны ДАШТ-д 64 кг-д медаль авсан бол тэрбээр энэ жил 67 кг-д медалийн болзол хангасан билээ.
Тэдний хувьд ДАШТ-ээс Монголын боксчдын 15, 16 дахь медалийг авчирсан юм. Манай боксчдоос ДАШТ-ээс П.Сэрдамба цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)