Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр Допинг ба спортын авилга сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр улсын арслан Б.Орхонбаяр” Допинг руу анхаарал хандуулж байгаа төр засагтаа баярлалаа. Допингийн талаар сайнн ойлголтгүй явж ирсэн бол өнөөдрийн хэлэлцүүлэгээс процессийн ойлголт авч байна. Би шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг. Улсын баяр наадам болон явцын үеийнхтэйгээ нийлээд таван удаа шинжилгээ өгсөн, бүгд сөрөг гарсан. Улсын баяр наадмын өмнө допингийн эсрэг байгууллагаас мэдээ мэдээлэл өгдөг ч хүртээмжтэй байх хэрэгтэй байна. Допингийн шинжилгээ өгөх процесс бол өндөр хяналтын хүрээнд авдаг юм билээ. Авлигатай тэмцэх газар, допингийн эсрэг төвийн хүмүүс, бас хяналтын камер байдаг” гэв.