ХӨСҮТ-ээс цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дархлаажуулалтын албаны Тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчинтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг олон удаа өгсөн.2023 оны эхний гурван сарын байдлаар 40 мянган улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Цар тахлын дараа бусад халдварт өвчний тоо нэмэгдэж байгааг эндээс харж болно. Монголд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
Монголд хамгийн сүүлд улаанбурхан өвчний дэгдэлт 2015, 2016 онд олон хүнийг хамарсан. Энэ үед 0-2 насны хүүхдүүд эхэн үед өвчилж, нийт 50 мянга гаруй хүний 25 хувь нь 0-2 насныхан байсан.
Хүндэрч эндсэн тохиолдлын 90 хувь нь 0-1 насныхан байсан. Яагаад гэхээр улаанбурхан халдварлалт өндөртэй өвчин. Дархлаажуулалт хийлгэж урьдчилан сэргийлэх боломжтой. Эцэг эхчүүд 15 нас хүртэлх хүүхдүүдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтаа өрх, сумын нэгжүүдэд нөхөж хийлгэх боломжтой. Хэрвээ хүүхэд цар тахлын жилүүдэд вакциндаа хамрагдаагүй бол 0-4 насны хүүхдэд нэг сарын зайтай хоёр тунгаар вакцинд хамруулна. Харин 15 нас хүртэлх хүүхдүүд нэг удаа дархлаажуулалтад хамрагдана. Тавдугаар сард хүүхдүүдээ вакцинд хамруулаарай" гэв.
Д.Батчулуун