1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд. тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүллээ.
Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар шийдэлд хүрсэн байна. Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар болжээ.