Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан сувилагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагнала.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор,
Самгардын Бямбажав–Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын ахмад сувилагч,
Нямхүүгийн Наранцацрал–Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн сувилагч,
Цэвэгжавын Болорчимэг–“Мэлтэс мед” эмнэлгийн Мэс заслын ахлах сувилагч,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
Доржжанцангийн Нямсүрэн–“Монголын сувилагчдын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн,
Дагиймаагийн Дуламсүрэн–Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч,
Сорогдонгийн Жаргал–Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын клиникийн сувилагч,
Ишжанцангийн Жаргалсайхан–“Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эх баригч бага эмч,
Даваагийн Дунгаамаа–Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга,
Алтан гадас одонгоор,
Лхамсүрэнгийн Алтанцэцэг–“Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлгийн унтуулгын ахлах сувилагч,
Пэрэнлэйн Аюуш-Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгэний төвийн Мэс заслын клиникийн сувилагч,
Сэрээтэрийн Бадамцэрэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч,
Баасанхүүгийн Болормаа–Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхөн үржихүйн зөвлөх, поликлиникийн сувилагч,
Цолмонгийн Марта-Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторын сувилагч,
Даважавын Мөнгөнцэцэг–Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Цэнд оюу” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч,
Нанжидын Наранчимэг–Хавдар судлалын үндэсний төвийн Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч,
Батжаргалын Одгэрэл–Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн ахмад сувилагч,
Дамдинжавын Оюунчимэг–Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ахлах сувилагч,
Бархасын Туяа–Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч,
Чоймболын Хишигдэлгэр–Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хишиг дэлгэр” эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч,
Жамьяндагвын Цэвэлмаа – Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч,
Цогбадрахын Цэнд–Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ахлах сувилагч,
Хөдөлмөрийн хүндэт медалиар,
Дандарын Ундрах – Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тагсийн сувилагч,
Батчулууны Сүглэгмаа–“Тод дэлгэц мед” эх нярайн эмнэлгийн ахлах сувилагч,
Чойдогжавын Эрдэнэчимэг–“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн мэс заслын сувилагч,
Мэдэхгүйн Олширмаа –Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч нар тус тус шагнагдлаа.