Улсын баяр наадам болоход яг хоёрын сар үлдлээ. Баяр наадмыг угтаж, Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр Допинг ба спортын авилга сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт бөхчүүдээс улсын арслан Д.Ганхуяг, Б.Орхонбаяр, гарди И.Доржсамбуу, заан Б.Серик, харцга Ц.Бямба-Отгон, начин Б.Адъяахүү, Ж.Чулуунбат, Б.Ганхуяг, Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд оролцохдоо асуулт асууж, санал хэлэв. Мөн спортын сэтгүүлчид, бөх сонирхогчид, допинг хариуцсан албаны хүмүүс оролцож байна. Бөхчүүдийн зүгээс допингийн шинжилгээнд бүдэрсэн байх магадлалтай 38 бөхийн нэрсийг зарлахыг шаардаж, өнгөрсөн хугацаанд өгсөн 500 орчим шинжилгээг давтан шинжлүүлэх, өнгөрсөн наадмаар авсан 64 бөхийн шинжилгээ дахин авах хүсэлт гаргалаа. Мөн Допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, нээлттэй байхыг шаардлаа. Хэлэлцүүлэгээс допингийн талаар сурталчлах, таниулах тал дээр илүү анхаарч ажиллах ёстой гэсэн дүгнэлт гаргалаа.
Сэтгэгдэл (1)